2 жилийн өмнө сарын 200$-ын орлоготой байсан би өнөөдөр 2000$-ын орлоготой, жижиг бизнесээрээ сард 700$ орчим олчихдог. Нэг өдөр ууланд алхаж явахдаа гэнэт 2 жилийн өмнө далд ухамсарт нөлөөлөхүйц хэллэгүүдийг олон хоногийн турш давтан хэлж, мөн хэрхэн эд баялаг өөртөө татах вэ гэсэн нийтлэл уншаад зүгээр л сарын 2000$-ын орлоготой болох гэж цаасан дээр бичиж байснаа санасан юм. Тухайн үед далд ухамсар зэрэгт итгэдэггүй байсан ч өөрийн амьдралд тохиолдсоноос хойш сонирхон судалж эхэлснээ та бүхэнтэй хуваалцья.
Далд ухамсартаа шингээсэн хүсэл биеллээ олдог юм байна лээ.
Тэгвэл далд ухамсар гэж юу вэ?
Та хүүхэд байхдаа хэрхэн тоо тоолж, үг уншиж сурах гэж хичээж байснаа санаж байна уу ? Харин ном уншиж, тоо нэмж хасаад л байх тусам унших, тоо бодох хялбар болсоор л байсан ба сүүлдээ бид эхээс төрөхдөө л чаддаг байсан мэт цээжээр бодож, хурдтай гүйлгэж уншдаг болсон. Хүн бүрд л тархиндаа бодох төдийд тусгайлсан хичээл зүтгэлгүйгээр хийдэг ( хоол боловсруулах, шээх, гадаад хэлээр ярих ) дадал болсон үйлдлүүд байдаг. Энэ бүх автоматчилагдсан, дадал болсон үйлдлүүд нь бидний ухамсрын хамгийн хүчтэй хэсэг болох далд ухамсраар зохицуулагдаж байдаг. Далд ухамсар нь бидний тархины 95 хувийг эзэлдэг ба , бид амьд явахад хэрэгцээтэй бүх үйлдлийг ( амьсгалах, хөдлөх, унтах, сэрэх , өвчлөх, эдгэх гэх мэт ) болон шинээр сурсан бүх дадал зуршлыг хариуцдаг.
Зигмунд Фрейд оюун санааг 3 төвшинд хуваасан ба үүнд: